• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

ХАРХОРУМ МУЗЕЙ Үсгийн хэмжээ томруулах Үндсэн үсгийн хэмжээ Үсгийн хэмжээ багасгах Ойрхи Дорнод, Өрнөдөөс VI-VIII зуунд Монголд нэвтэрч ирсэн зарим зоосны тухай

Монгол улсын нутагт явуулсан археологийн судалгааны  явцад илэрч олдсон эртний зооснуудын дотор VI-VIII зууны үед Дундад Ази болон өрнөдөд үйлдсэн зарим зооснууд байна.

Одоогийн байдлаар олдоод буй эдгээр зооснууд нь тооны хувьд цөөн ч гэсэн эрт цагт Монгол нутагт оршин тогтнож агсан нүүдэлчдийн гадаад харилцааг судлах гэрч хэрэглэгдхүүн болдгийн хувьд судлаачдын анхаарлыг татсаар байна. Хамгийн сүүлд малтан судалсан Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагараас илэрсэн Дундад Ази, Өрнө дахины үүсэлтэй зооснууд  урьд нь  монгол нутгаас олдсон энэ төрлийн зооснуудаас хамгийн олон тоотой баялаг нь болж байна. Бид энэ удаад Дундад Ази, Өрнө дахинаас VI-VIII зууны үед Монгол нутагт дэлгэрч ирсэн зарим зоосны тухай товч танилцуулъя.

 

Нэг. “Алтан хүн” хэмээн нэрлэгдсэн нэгэн дурсгал Монгол улсын алт, эрдэнэсийн санд хадгалагдаж буй билээ. 1983 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан хээрийн шинжилгээний ангийнхан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Их дулааны салбар, Өвгөнт, Эмгэнт хэмээх уулын завсар нэгэн булш малтжээ. “Өвгөнтийн булш” хэмээн нэршсэн эл дурсгалыг анх малтан шинжилсэн археологичид Хүннүгийн үед холбогдуулан үзжээ[1]. “Өвгөнтийн булш”-наас олдсон ховор чухаг олдвор болох “Алтан хүн” буюу “Алтан зоос” дээрхи бичээсийг профессор Б.Сумъяабаатар олон зүйл үсэг бичигтэй харгуулан нягтлаад “хааны тамга” буюу “шаньюйн тамга” хэмээх утгатай ба уг бичиг нь финикээс гаралтай авианы бичиг бөгөөд хэл нь хүннү нарын хэл мөн гэж үзжээ[2].

Зөвлөлтийн археологич Д.Савинов, В.Шкода нар “Хэдийгээр Өвгөнтийн булш тоногдож түүнээс гарсан эд өлгийн зүйлс анхных нь байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа боловч тэнд оршуулагдсан хүн Уйгурын хаант улс мөхсөний дараа умард Монголыг эзлэн өргөн тархсан Енисейн Кыргизийн язгууртнуудад холбогдохыг бид бүрэн итгэлтэйгээр  баталж байна”[3] гэжээ.

“Алтан хүн” дээрхи бичээсийг С.Г.Кляшторный хоёр мөрөөс бүтсэн руни бичиг гэж үзсэн байна. Оросын эрдэмтэд уг булш, дурсгалыг

-Алтан брактеат нь Византийн Ираклий ба Леонтий хааны зоосны согд хуулбар бөгөөд Согдын төв нутгийн гадна үйлдэгдсэн байна.

-Брактеат дээрхи хүний дүрс ба үрлэн хээн тойргийн хооронд байх тэмдэгтүүд нь хожуу үеийн үсэгзүйн онцлогтой эртний түрэгийн руни бичээс байна.

-Өвгөнтийн булшны он цаг бүх шинжүүдээрээ нийтийн тооллын VIII-IX зуунд холбогдох бололтой гэж үзжээ.

Уг алтан зоосны бичээсийн талаар зарим судлаачид ““Алтан хүн” дээрхи уг бичээсийг руни үсэг хэмээн үзэж унших боломж харьцангуй их, руни үсгийн махбоди (R r G g) буй ч нэрт эрдэмтэн С.Г.Кляшторный уул бичээсийг тэнхрүүлэн сэргээж уншсантай санал бүрэн нийлэхгүй байна.  Хэрэв зээ үнэхээр руни бичиг байна хэмээн үзвэл нэн ялангуяа “t”,  “b”  гэж сэргээн уншсан нь эх бичиг (Алтан хүний өнгөт гэрэл зураг)-тэй харьцуулан үзэхэд “t- T~_~F”,  “b-b~B”   үсгийн хувилбар байх магадлал туйлын бага мэт. Харин “b” үсэг тэмдэгт гэж үзсэн дүрс Монголын болон Енисей, Таласын руни бичгийн дурсгалын “`,D-nt” болон “]-š” үсэг тэмдэгт байх үндэслэл харьцангуй их буй. Юутай ч “Алтан хүн” дээрхи бичээсийг дахин нягтлан судлууштай”[4] хэмээн тэмдэглэсэн ажээ.

Хоёр. Улаан хэрмийн Шороон бумбагарын зооснууд 2011 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэн, Бүгд найрамдах Казахстан улсын Түрэг, алтай судлалын төвтэй хамтран зохион байгуулсан судалгааны анги Монгол Улсын Булган аймгийн Баяннуур сумын Улаан хэрмийн Шороон бумбагар хэмээх газар малтлага хийж, эртний нүүдэлчний язгууртны бунхант булшийг нээсэн юм. Профессор А.Очир нарын удирдсан ангийн илрүүлсэн энэ бунхант булшнаас 50 шахам алт, мөнгө, хүрэл зоос олдсон нь бүгд Дундад Ази, Өрнө дахинд бүтээгдээд улмаар VI-VIII зуунд Монгол нутагт дэлгэрч ирсэн зүйлс аж. Баяннуурын Шороон бумбагараас олдсон тэдгээр зоосны заримыг энд танилцуулъя.

Уг дурсгалыг малтан шинжилсэн судлаачдын тайлангаас үзвэл “Зоос гол бунхнаас олдсон төдийгүй, бунхны баруун талд том модон авс тавьж уг авсны дотор 80 см урт, 35 см өргөн модон хайрцаг байрлуулаад, хайрцагны дээд буюу авсны толгой талд алтан эдлэлийг, түүний доод талд талийгаачийн чандар,  чандарын дор мөн  торгонд зооснуудыг боож тавьсан байдалтай байжээ5. Шороон бумбагарын дурсгалаас илэрсэн зоос дүрслэлийн хувьд ихээхэн онцлогтой бөгөөд энэ төрлийн зоос Монгол нутгаас урьд хожид илэрч байгаагүй билээ. Хэдийгээр зарим нэг нь дүрслэл тодорхойгүй ч зоосны гол онцлог дүрслэлийг:

Хаад ихэсийг дүрсэлсэн

Хатан, язгуурт эмэгтэйг дүрсэлсэн

Бат бэх, хүч чадлыг илэрхийлсэн гурван суурьт загалмай дүрсэлсэн

Ертөнцийн буюу амьдралын мод дүрсэлсэн

Шүтээн шувуу дүрсэлсэн

Тахилга тайлгын зан үйл дүрсэлсэн хэмээн ерөнхий зургаан зүйлд хуваан үзэж болохоор байна.

Хаад ихэс, хатан язгуурт эмэгтэйг дүрсэлсэн буюу “Хүн” дүрсэлсэн зоосыг дотор нь

Нэг хүний дүрстэй зоос

Хоёр хүний дүрстэй зоос хэмээн ялгаж болох бөгөөд нэг хүний дүрстэй зоос 12 ширхэг, хоёр хүний дүрстэй зоос 7 ширхэг байгаа билээ.

Тахилга тайлга буюу шашны зан үйл дүрсэлсэн зоос 7 ширхэг зоос байна.

Зоосноо дүрслэгдсэн хүний төрх байдал зэрэг нь судлаачдын анхаарлыг ихэд татаж буй тул бид энэ удаад, тэдгээр зоосноо дүрслэгдсэн хүний төрх байдлын жишээ болгож нэг болон хоёр хүн дүрсэлсэн нэг, нэг зоосны товч тодорхойлолтыг толилуулж байна.

Нэг хүний дүрстэй зоос

Зоосыг дэлдсэн металь:  Алт

Зоосны хэмжээ: диаметр-1,8 см

Зоосны жин: 0,17 гр  (Бун 9)

Зоосны нүүр талд: Дугуй царайтай, зууван нүдтэй, шулуун өтгөн хөмсөгтэй, өндөр хянган хамартай, эрүү шанаагаараа сахалтай  хүнийг хажуу тийш харсан байдалтайгаар  дугуй хүрээн дотор зөвхөн толгойн хэсгийг  товойлгон дүрсэлжээ. Шовгор оройтой малгай өмссөн, малгайны хоёр бүч салхинд хойш хийсэж эргэсэнээр дүрсэлсэн байна.

Малгайн оройн хэсэгт нар, сарыг маш тодорхой  дүрсэлжээ. Малгайны дээд хэсгээр доош цуварсан нэгэн тэмдэгт байсан нь зарим хэсгээрээ бүдгэрч арилсан байна. Уг хүний малгайн дүрслэл, хүний хувцас зэргээс үзхэд зоосон дээрх хүн нь төрийн баатар юмуу хаан бололтой.  Зоосны голд, уг хүний хүний шанаа орчим хоёр, малгайн хүрээ орчим нэг цоолсон нь оршуулгын зан үйлтэй холбоотой байж болох талтай.

Хоёр хүний дүрстэй зоос

Зоосыг дэлдсэн металь:  Алт

Зоосны хэмжээ: диаметр-2,1 см

Зоосны жин: 4,6 грамм (Бун 28)

Улаан хэрмийн Шороон бумбагараас хоёр хүн дүрсэлсэн зоос нийтдээ 7 ширхэг илэрсэн бөгөөд тэдгээрийн дүрслэл нь ерөнхийдөө төсөөтэй болно.

Хоёр хүн дүрсэлсэн зоосны нүүр талд:

Зууван гонзгой царайтай, том дугуй бүлтгэр нүдтэй, нүдний дээгүүр хоорондоо нийлж доош унжсан хөмсөгтөй, өндөр том хамартай, шувтан хацартай, хууз сахалтай  хоёр хүнийг зоосны зүүн талд жижгээр, баруун талд томоор, эгц  урагш харж буйгаар дүрсэлжээ. Хос хүнийг мөрөндөө чимэглэлтэй өмсгөлтэй, баруун гар талд цацаг унжуулан зангидсан байдалтайгаар дүрсэлжээ. Хоёр хүний малгай намхавтар агаад орой дээр нь загалмай харагдана.

Малгайны  хоёр шанаавчийг хийсэж буйгаар гаргажээ. Мөн л малгайны төрөл зүйлийг харвал эртний хаад ноёдын загварын малгай харагдана.  Хүмүүсийн толгойн хооронд бас нэгэн загалмай дүрсэлсэн байна. Загалмай нь дэлхийн 3 том шашны нэг болох христын шашны бэлэг тэмдэг болж иржээ. Марко Пологийн аян замын тэмдэглэлд дурдсаныг үзвэл:

Христос нар дайн тулалдаанд загалмай тэмдгээрээ туг сүлдээ төлөөлүүлэн, ялагдашгүйн илэрхийлэл болгон өндөрт өргөж явдаг гээд эзэн хаан ялан дийлж байгаагийн илрэл байж болно хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр загалмай хүн төрөлхтний түүхийн яах аргагүй нэг үеийн төлөөлөл, томоохон дурсгал болж байгаа юм. Зоосон дээрх хүнийг тойруулсан эртний латин бичээстэй.

Уг зоосны ар тал: Мушгиа хэлбэрийн дугуй хүрээн дотор голд нь доороос дээш нарийссан пирамид хэлбэрийн 4 давхар хөндлөн зураасан дээр мөн л загалмай  дүрсэлжээ.  Пирамид загварын дүрс нь эзэн хааны сүр хүчийг илтгэдэг ба эртний хаадын дүрээн мөнхлөж өөрсдийгөө төлөөлүүлэн булш, бунхан, орд харш, пирамид босгодог байсантай холбоотой.  Дүрсийн доод талд CONOB гэж латин бичгээр бичсэн байна. Уг зоосны онцлог нь дээрээ зориуд хийсэн сэнжтэй бөгөөд сэнжний өндөр 0,4 см, зузаан 0,8 см болно.

Эдгээр зоосны ижил төстөй хувилбарыг http:wildwinds.com/coins/sb/i.htm/  Google.com сайтаас татсаныг харьцуулбал:[5]

ГЕРАКЛУИС ХААНЫ ЗООС     Жин:4,7 гр

Нүүр талд: dd NN hERACLIUS ET hERA CONST PP AV(C), гэсэн латин бичигтэй. Дээрээ загалмайтай намхан оройтой малгай өмсөж мөрөн чимэглэлтэй өмсгөл өмссөн байдалтай Гераклуис болон Гераклуис Константин нарын цээжин хэсгийн дүрсэлсэн.

Ар талд: 3 хөндөлтэй шатан дээр загалмай дүрслэн түүнийг тойруулж VICTORIA, CONOB, AV… гэсэн латин бичигтэй[6].

Улаан хэрмийн Шороон бумбагараас илэрсэн хоёр хүний дүрстэй  зооснууд нь Византын эзэн хаан Гераклуисийн /610-641/ зоостой дүрслэл, бичиглэл, жин зэрэг  ижил байгаа нь Монгол нутагт VI-VIII зуунд оршиж байсан нүүдэлчид Бага Ази Константинополь, Өрнө дахинтай харилцаж байсны гэрч болж байна.


[1] Д.Наваан, Археологийн судалгаа, -Өвөг монгол хэл, бичгийн чухаг нэгэн дурсгал, Улаанбаатар, 1987, 5-14 дүгээр тал.

[2] Б.Сумьяабаатар, Хэл, бичгийн судалгаа, - Өвөг монгол хэл, бичгийн чухаг нэгэн дурсгал, Улаанбаатар, 1987, (31-116) 99, 116 дугаар тал.

[3] С.Кляшторный, Д.Савинов, В.Шкода, Монголоос олдсон алтан брактеат Төв Азийн гоёл чимэглэлийн урлаг дахь Византийн өгүүлэмж, Орчуулсан Ц.Төрбат, -Археологийн судлал, Tom.XIX, fasc.4, Улаанбаатар, 1999, 153 дугаар тал.

[4] Ц.Баттулга, Монголын руни бичгийн бага дурсгалууд, Тэргүүн дэвтэр, -Corpus Scriptorum, Tom.I, Улаанбаатар, 2005, 21-22 дугаар тал.

[5] А.Очир, Л.Эрдэнэболд, С.Харжаубай, Х.Жантегин, Эртний нүүдэлчдийн бунхант булшны малтлага судалгаа. Улаанбаатар, 2013, 223-р тал

[6] http:wildwinds.com/coins/sb/i.htm/  Google.com

Нэвтрэх

ЗОЧИН

977704
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
274
277
934
7339
977704
Таны IP: 54.162.139.217
Server Time: 2017-07-27 08:38:34

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808