Монгол-Германы хамтарсан ХАРХОРУМ экспедици

1997 оны намар Монгол улсын ШУА-аас Боннын монголч эрдэмтэн Клаус Загастерт хандаж эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг археологи-түүхийн талаар судлах Герман-Монголын хамтарсан төсөл санаачлахыг хүссэн байна. Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн археологичид 1992 онд Германы археологийн хүрээлэнгийн Бонн дахь комисст / KAAK / DAI / анх удаа зочлохдоо Хархорумд археологийн малтлага хийх тухай санаа дэвшүүлсэн.

1997 оны намар Монгол улсын ШУА-аас Боннын монголч эрдэмтэн Клаус Загастерт хандаж эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг археологи-түүхийн

талаар судлах Герман-Монголын хамтарсан төсөл санаачлахыг хүссэн байна. 1998 оны 3-р сард Монгол улсын ШУА-ын урилгаар Бонны их сургууль, Германы Археологийн хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн баг Хархорум хотын туурь дээр очиж хамтарсан судалгааны төсөл байгуулах эхний гэрээ хийсэн байна. Энэхүү хэлэлцээрээр хотын төвд Бонны их сургууль, ордны дүүрэг хэмээж байсанд Германы Археологийн хүрээлэнгийн Европын бус Соёлын Археологийн комисс малтлага хийхээр тохирсон. Холбооны улсын ерөнхийлөгч Роман Херцогийг 1998 оны 9 дугаар сарын 18-нд Хархорумд ирэхэд хамтын ажиллагааны гарын үсэг зурсан.

1999 оны 7-р сард Хархорумд сорилтын эхний малталт, хэмжилтүүд ба геосоронзон хайгуул судалгаа хийсэн байна. Герман-Монголын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс 2000 оны 5 дугаар сарын 30-нд Монгол улсын Ерөнхийлөгч ба Герман улсын Холбооны Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл хийж төслийг ивээлдээ авсан. Монгол-Германы Хархорум экспедицийн 1999 оноос өнөөг хүртлэх судалгааны ерөнхий үүрэг нь эртний Монголын нийслэл Хархорум хотыг Дэлхийн эзэнт гүрний түүх соёлын хийгээд Төв азийн хожуу нүүдэлчдийн хот суурины түүхийн эх сурвалжийнх нь хувьд судлахад оршиж байна.