Хархорин сумын нутаг дэвсгэр дахь Хүрэл зэвсгийн үеийн дурсгалын судалгаа

Хархорин сумын нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн дурсгалын судалгааны ажлаас Та бүхэнд тойм байдлаар хүргэж байна.

Дэлхийн – Өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нутагт оршдог Хархорин суманд чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэл хүн төрөлхтөн оршин амьдарч ирсний гэрч нотолгоо болох олон арван дурсгалууд хадгалагдаж байдгийн нэг нь хүрэл зэвсгийн үеийн дурсгал юм.

Хархорин сум орчмын хүрэл зэвсгийн үеийн дурсгалын тандан судалгааг 2016 – 2017 онд хийж гүйцэтгэв.

Тандан судалгааны ажлын хүрээнд дурсгалуудын байршил тогтоох, бүртгэн баримтжуулах, эрдэм шинжилгээний тодорхойлолт үйлдэх зэрэг ажлуудыг хийн мэдээллийн сан үүсгээд байна.

Ийнхүү судалгааны зарим үр дүнг нийтийн хүртээл болгож байна.

Хархорин сумын нутаг дахь хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудын жагсаалт

Буган чулуун хөшөө

1. Гүмбийн дэнжийн буган чулуун хөшөө

Хадны зураг

1. Жаргалантын хадны зураг

2. Ар худагийн хадны зураг

3. Шанхын тасархайн хадны зураг

4. Сүүжийн амны хадны зураг

Дөрвөлжин булш, хиргисүүр

1. Бага нарийний амны дөрвөлжин булш

2. Өлийн давааны арын дөрвөлжин булш

3. Гүмбийн дэнжийн дөрвөлжин булш

4.Бага арцатын дөрвөлжин булш

5. Дунд булагийн дөрвөлжин булш

6. Мухдагийн амны дөрвөлжин булш

7. Жаргалантын хиргисүүр.

9. Шанхын тасархайн дөрвөлжин булш хиргисүүр

10. Номын толгойн дөрвөлжин булш

11. Улаан хадны дөрвөлжин булш, хиргисүүр

 

ГҮМБИЙН ДЭНЖИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс дээш 10 км орчим орших Орхон голын хойно орших жижиг дэнжийг Гүмбийн дэнж хэмээн нэрлэнэ.

Шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэнгийн археологи-этнографийн тасаг 1977 онд МЗТС-ын хамтарсан экспедицийн “нүүдэлчдийн дурсгал судлах” анги Гүмбийн дэнжид судалгааны ажил явуулж дугуй чулуун далантай булшны голоос уг буган чулуун хөшөөг ухан гаргаж байршуулж байжээ.

 

Ар худагийн хадны зураг

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс 30 орчим км Шанх багийн нутаг Өлзийт голын Ар худаг хэмээх газарт орших бүлэг хаднаа нийт 16 ширхэг янгир, хүн, давхиж буй морь зэргийг цоолборлож дүрсэлсэн байна.

Жаргалантын өврийн хадны зураг

Өвөрхангай Хархорин сумын төвөөс 24 орчим км-т Шанх багийн нутаг жаргалант хэмээх овооны зүүн урд талд, шил дээр байрлах хаднаа морь, янгир, буга зэрэг ан амьтадыг дүрсэлсэн бүлэг зураг байна.

Хархорин сумын нутаг Дөрвөн овоот орчмоос шинээр илрүүлсэн хадны зургийн дурсгал 

Хархорин сумын төвөөс баруун урагш 15км зайд нуруулдаж тогтсон нэгэн уулын хойд бэлд буга, чоно, янгирын зургийг бүх талбайгаар нь хонхойлгон цохих аргаар бүтээсэн зургууд байна.

 

Өлийн давааны арын дөрвөлжин булш

Өвөрхангай аймгийн Хархорин сумын баруун урдах давааг Өлийн даваа хэмээн нэрлэх ба энэхүү давааны баруун хойт дор Өлийн хадан хясаа бүхий хамар, усан суваг хоёрын хоорондох дэнж дээр хэдэн /4/ бүлэг дөрвөлжин булш оршино[1]

Мухдагийн амны дөрвөлжин булш

Хархорин сумын төвөөс дээш 15км орчим өгсөөд Орхон голын хойт бэл рүү орж ирсэн нарийн амыг Мухдагийн ам хэмээн нэрлэнэ. Тус газарт 4-5 дөрвөлжин булшийг эгнээ зэрэгцүүлэн үйлдсэн 6 бүлэг булш байгаагаас гадна дугуй чулуун далантай булш 2, чулуун далантай булш 2 байрлана[2]

Номын толгойн дөрвөлжин булш

Хархорин сумын төвөөс баруун тийш 17 км зайд Орхон голынхойт эрэгт орших Номын толгой хэмээх хадтай бяцхан уулын баруун хормойд байгаа том, жижиг нийлсэн дөрвөлжин булш байрлана.

Гүмбийн дэнж

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс дээш 10 км орчим орших Орхон голын хойт нэгэн жижиг дэнжийг Гүмбийн дэнж хэмээн нэрлэнэ.

Тус газарт дөрвөлжин хүрээтэй дугуй чулуун далантай булш 3, дөрвөлжин булш 10, дугуй чулуун далантай булш 1, буган чулуун хөшөө 1 байдаг.


[1]Монголын археологи: хээрийн судалгааны тайлан II /1975-1978/хуудас 206, Улаанбаатар 2016 он

[2]Монголын археологи: хээрийн судалгааны тайлан II /1975-1978/хуудас 207-208, Улаанбаатар 2016 он