• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН

 Үзэсгэлэн

Үзэсгэлэн

Чулуун зэвсгийн үе  Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд хамгийн удаан...

Виртуал музей

Виртуал музей

Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн хүрээнд Хархорум музейд зориулж Ямагучи Хироши /Ph.D/-гийн...

  • Үзэсгэлэн

  • Виртуал музей

Сяньби, Түрэг, Хятаны цоо шинэ олдворууд, Хархорум хотын тууриас илэрсэн монгол хаадын сүншиглэсэн алт эрдэнэс

Их  монголын танхимын 1-р хэсэгт:

 Монгол Хятадын судалгааны баг 2014 онд Булган аймгийн Дашинчилэн сумын Заан хошуу хэмээх газраас Хүннүгийн шинэ сууринг илрүүлснээс гадна Сяньби болон Хятаны үеийн булшуудыг олж судалгааны эргэлтэд оруулаад байна. Мөн тус багийнхан 2014 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Талын гурван хэрэм хэмээх газарт малтлага хийж Жужаны үеийн /402-555/  булшийг нээн илрүүлсэн.

 Тэдгээр нь монгол улсын нутгаас анх удаа олдож буй Сяньби болон Хятан булш болж байгаагаараа онцлог юм.  Жужан, Хятан булшнаас илэрсэн хадгалалт, хийц хэлбэр сайтай шавар ваар сав,  алтан чимэглэл, хүрэл эдлэл, нумын ясан наалт зэргийг дэглэж үзүүллэгээ баяжуулав.

  Их  монголын танхимын 2-р хэсэгт:

 Хархорум хотын туурь, Буддын их сүмд 2014 онд Монгол Германы хамтарсан судалгааны баг малтлага хийж энэхүү сүмийн довжоо суурин дороосXIII зууны үед холбогдох их хаадын аравнайлж хийсэн сүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт болж, Хархорумын 1-р монгол бичээст хөшөөнд бичсэн XIII-XIV зууны бурханы шашны сүм байсан гэх сурвалжийн мэдээг бүрэн дүүрэн нотолж өгсөн юм.   Сүмийн сүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьсан байв.  

 Алтан зоосны нэг нь Чингисхааны Самарканд хотноо дэлдүүлсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд дэлдсэн зооснууд байна. Их хаадын дарагдмал эрдэнэс болох эдгээр ховор нандин олдворууд нь Монголын их хаад Хархорумд төвлөрөн сууж Монголын төдийгүй дэлхийн хэмжээний нийслэлийг цогцлоон бүтээж байсан, Өрнө, Дорныг холбосон худалдааны зам энэхүү бүс нутгаар дамжин өнгөрч байсныг гэрчлэх бөгөөд дээрх олдворуудыг тайлбар танилцуулга, дижитал хэлбэрээр  дэглэж нийтийн хүртээл болгов.

Чулуун зэвсгийн үе

Чулуун зэвсгийн үеийг хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн ангилдаг. Монгол оронд чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор МЭӨ 800000 мянган жилийн өмнө эхэлсэн. Эртний хүмүүсийн амьдарч байсан чулуун зэвсгйин үеийн бууц, суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна.

Хуучин чулуун зэвсгийн үе (МЭӨ 800000-15000)

Түүхэн хөгжлийн урт хугацааны туршид эртний хүмүүс чулуун зэвсэг үйлдвэрлэх арга барил, хүрээлэн буй орчин, амьд байгалтай харьцах харьцаа, байгалийн хатуу ширүүнд дасан зохицох, шинэ газар нутгийг эзэмших зэрэгт томоохон өөрчлөлт дэвшил гарсан. Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн амьдарч нийтийн хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ.

Дэлгэрэнгүй...Чулуун зэвсгийн үе

Нэвтрэх

ЗОЧИН

984274
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
81
216
297
5505
984274
Таны IP: 54.198.113.51
Server Time: 2017-08-22 09:27:41

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808