• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН

 Үзэсгэлэн

Үзэсгэлэн

Чулуун зэвсгийн үе  Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд хамгийн удаан...

Виртуал музей

Виртуал музей

Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн хүрээнд Хархорум музейд зориулж Ямагучи Хироши /Ph.D/-гийн...

  • Үзэсгэлэн

  • Виртуал музей

Чулуун зэвсгийн үе

Чулуун зэвсгийн үеийг хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн ангилдаг. Монгол оронд чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор МЭӨ 800000 мянган жилийн өмнө эхэлсэн. Эртний хүмүүсийн амьдарч байсан чулуун зэвсгйин үеийн бууц, суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна.

Хуучин чулуун зэвсгийн үе (МЭӨ 800000-15000)

Түүхэн хөгжлийн урт хугацааны туршид эртний хүмүүс чулуун зэвсэг үйлдвэрлэх арга барил, хүрээлэн буй орчин, амьд байгалтай харьцах харьцаа, байгалийн хатуу ширүүнд дасан зохицох, шинэ газар нутгийг эзэмших зэрэгт томоохон өөрчлөлт дэвшил гарсан. Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн амьдарч нийтийн хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ.

 

Дэлхийн хэмжээгээр их мөстлөг эхлэхэд хүмүүс араатан амьтан, халуун хүйтэн, салхи шуурга гэх мэт байгалийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахаар хад цохионы нөмөр, агуй хонгил зэрэг байгалийн тогтоцыг ашиглан оромжоо болгож байв. Энэ үеийн багаж зэвсэг нь байгалийн бэлэн материал болох чулууг нэг ба хоёр талаас нь хэлтчин цохиж ир гарган, цуулж авсан хэсгээ дахин засаж илүү хурц болгон ашиглаж байв. Мөн том амьтдын ясаар зэвсэг хийхийн зэрэгцээ чулуугаа ирлэх, шинээр гар сүх, хусуур, дүүгүүр зэрэг зэвсэгүүдийг хийж сурчээ. Энэ үед чулуу, модоор галыг хүссэн үедээ гарган сурч үүний хажуугаар хад асга бараадан мод өвсөөр оромж барьж сурчээ.

Хуучин чулуун зэвсгийн сүүл үеэс хүмүүс үржил шимт газар нутгийг хайн Төв Азиас Америк, Европ, Австрали тиврүү нүүжээ. Чухамхүү энэ үед Европиод, Монголиод, Негриод гэсэн хүний гурван төрх бий болсон байна.

Энэ үед холбогдох Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын амны бууц суурингаас илэрсэн чулуун зэвсгүүд манай музейн үзүүллэгт бий.

Дунд чулуун зэвсгийн үе(МЭӨ 15000-8000)

Дунд чулуун зэвсгийн үед дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсэгт мөсөн бүрхүүл хайлж байгаль цаг уур хүрээлэн буй орчинд ихээхэн өөрчлөлт орж хүн амьтны аль аль нь шилжин нүүх их хөдөлгөөнд орсон юм. Мөстлөг бүрэн хайлж тал хөндий рүү бууж, далай, тэнгис болон томоохон гол мөрнүүд бий болж байв .Тухайлбал Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд одоогийн голдирлоо олсон байна.

Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн агнаж байсан том ангууд үгүй болсон нь олон тооны жижиг ан агнаж их хэмжээний хүнс олж авах шаардлагатай болов. Үүнтэй уялдан тэд ан агнадаг зэвсгээ илүү дэвшилттэй сайн зэвсгээр өөрчлөх шаардлага гарсан байна. Энэ үеийн гол дэвшилтэд зүйл нь нум сум бий болсон явдал юм. Нум сумын мөсийг модоор, зэвийг чулуу ясаар хийдэг байжээ.

Дунд чулуун зэвсгийн үеийн төгсгөлд хүн төрөлхтөн үйлдвэрлэлийн аргын хувьд хувьсгал хийж, мал аж ахуй газар тариалан эрхлэх болсон юм.

Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 8000-3000)

Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн эцсийн томоохон үе бол шинэ чулуун зэвсгийн үе юм. Энэ үеийн хүмүүс ан гөрөө хийх ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь багасч мал аж ахуй, газар тариалан эрхлэх эхлэл тавигдсан байна. Хүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бас нэг чухал шинэ ололт нь шавар ваар сав бүтээн хийж хэрэглэх болсон явдал юм.

Манай орны неолитийн бууц суурингаас шавар ваар савны үлдэгдэл нилээд олддог бөгөөд тэр нь өндгөн ёроолтой гол төлөв улбар шар гадаргуутай, гадаргуу нь нилдээ сүлжмэл хээтэй байна. Шинэ чулуун зэвсгийн үеийн шавар ваар саван дээр түүнийг үйлдсэн хүний хурууний хээ дарагдаж үлдсэнийг судалж үзэхэд гол төлөв эмэгтэй хүнийх байдаг ажээ.

Иймээс шавар ваар савыг ихэнхдээ эмэгтэйчүүд хийдэг байсан гэж үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед өмнөх үеэс ахиц гарч зэвсэг дархлах арга туршлага нь зузаарч чулуу зүлгэж өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай зэвсэг багаж хийж чаддаг болжээ. Мөн багаж зэвсэг хийх үндсэн материал нь хаш, хээрийн жонш, мана, өнгө бүрийн цахиур болсноор зэвсэг багаж хурц, бат бөх, хатуу болон сайжирсан байна.

Энэ үед холбогдох Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Устай Бургастайн суурингаас илэрсэн чулуун зэвсгүүд манай үзүүллэгт олны хүртээл болж байна.

Нэвтрэх

ЗОЧИН

1014450
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
90
174
1771
5777
1014450
Таны IP: 54.198.2.110
Server Time: 2017-11-25 09:45:55

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  •   .png
  • 0.jpg
  • 1.jpg
  •   1.png
  • 1.png
  • 02 Kharkhorin museum.jpg
  • 2 talt zoos.jpg
  • 2.jpg
  • 2.png
  •   2.png
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 6.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • 112.jpg
  • 0280.jpg
  • 2222.jpg
  • 3333.jpg
  • 11111.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                             

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808