• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

“Хархорины өв соёл”-2 ХАРХОРУМ МУЗЕЙН ЭВЕНТ

Хархорум музей, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргаа, Япон Улсын Нара Их Сургуулийн багш Шимизү Нацуки хамтран “Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгаа”-ны төслийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлсэн. 2017 оноос Хархорум музей энэ төслийн үр дүнг “Хархорины өв соёл” үзэсгэлэнгээр дамжуулж музейн эвент болгон зарласан билээ.

“Хархорины өв соёл”-2 түр үзэсгэлэнг 2017 оны 07 сарын 25-аас 2017 оны 09 сарын 01 хүртэл музейн гаднах Уламжлалт тоглоом наадгайн төвд зохион байгуулж Хархорин сумын ард иргэдийн цагаан идээ болон арьс шир боловсруулах нутгийн онцлогтой уламжлалт арга технологи, монгол тоглоом наадгай, үндэсний бичиг соёлыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулж нийтийн хүртээл болгов.

 

Түр үзэсгэлэнгийн бүтэц

  1. Цагаан идээ боловсруулах арга технологи
  2. Арьс шир боловсруулах уламжлалт арга технологи
  3. Монгол тоглоом наадгай
  4. Чөлөөт булан

 

 

 

 

 

  

                                                                     Цагаан идээ, арьс шир боловсуулах

 

 

 

 

 

 

                                              Монгол тоглоом                                     Чөлөөт булан

 

 

 

 

 

                                               Видео үзүүллэг                                     Тайлбарт самбар

Видео үзүүллэг/LCD телевизээр үзүүлэх/

А. Цагаан идээ боловсруулах үйл явц- Гал тогоо

Монголчуудын цагаан идээ боловсруулах арга технологи, түүнийг хэрхэнболовсруулах үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж видео үзүүллэгээр үзүүлсэн нь үзэгч жуулчдын сонирхлыг ихээр татаж тухлан сууж үзэж байлаа.

Цагаан идээний төрөл, ангилал, түүнийг боловсруулах арга технологийг тайлбарт самбарт англи, монгол хэл дээр үзүүлэхийн зэрэгцээ боловсруулж бэлэн болсон цагаан идээг амтлах боломжтойгоор дэглэсэн нь үзэгчдэд таалагдаж, жуулчид хайлмаг, бяслаг, шимийн архи зэргийг хамгийн их сонирхон амталж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Үзэсгэлэнгийн хугацаанд орон нутгийн 3 иргэний цагаан идээ, арьс ширэн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнд дэглэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан тайлбарт үйлчилгээ, үйл ажиллагааг хариуцуулан ажиллуулав. Мөн амталгаанд хэрэглэсэн цагаан идээг төсөлд оролцож байсан малчдаас зах зээлийн үнээр нь худалдан авч тэднийг дэмжиж ажиллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол тоглоом наадгайнтөрлүүд, тоглох арга барил, түүнийг зааж сургахын зэрэгцээ тоглох хэсэгтэй дэглэсэн нь үзэгчдийн тухлан саатаж, тоглон хөгжилдөх таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Чөлөөт булан:

 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих үүднээс орон нутгийн иргэдийн арьс шир, эсгий, даавуу торго, яс, модоор хийсэн гар урлалын бүтээлүүд, монгол тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан борлуулах бололцоо олгов. Мөн Мөнх тэнгэрийн босоо бичиг хөтөлбөрийн хүрээнд музейн дэргэдэх Монгол уран бичлэгийн сургалтанд хамрагдсан хүүхдүүдийн шилдэг бүтээлүүдийг аяга, богино цамц зэрэг дээр хэвлэн худалдан борлуулав. Үзэсгэлэнгийн үеэр Мөнх тэнгэрийн босоо бичигтэн клубын 3 сурагч жуулчдын хүссэн үг, хүний нэр зэргиыг бийрээр бичих зэрэг тодорхой төлбөртэй үйлчилгээ үзүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ нь орон нутгийн иргэд соёлын өвөө хадгалж хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах мэдлэгтэй болж буйгаараа ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнгийн хугацаанд үзэгчийн дунд ажиглалтын судалгааг явуулав. Судалгааны дүнгээс харвал монгол тоглоом наадгай, цагаан идээ, арьс боловсруулах уламжлалт технологиудыг илүү их сонирхсон байна. Үзэсгэлэнг нийт монгол 374/24%/, гадаад 1198/76%/ жуулчид үзлээ. Нийт үзэгчдийн 76%-ийг гадаадын жуулчид эзэлж байгаагийн дотор Франц, Герман, Итали, Япон,Америк, Солонгос, Өвөрмонгол жуулчид дийлэнх нь байлаа. Цаашид “Хархорины өв соёл” эвент арга хэмжээг сайжруулах зорилгоор үзэгч, хөтөч тайлбарлагч, төсөлд оролцогчдын сэтгэгдлийгсанал хүсэлтийн дэвтэрт бичүүлж авсан юм.

 

 

Гадаадын жуулчдаас хамгийн их авсан саналууд:

  • “Ийм гоё үзэсгэлэн үзсэндээ их баяртай байна. Мэдээлэл сайтай гоё үзэсгэлэн байлаа. Ялангуяа шагайн тоглоом тоглож маш их баяр хөөртэй болгож өгсөнд баярлалаа”
  • “Үнэхээр онц сонирхолтой, ялангуяа цагаан идээ, тоглоом наадгай маш их сонирхолтой байв. Мөн монгол дээл өмсөж үзсэн нь их хөгжилтэй байлаа”
  • “Монгол гэр ахуйд хэсэгхээн ч гэсэн умбаж чадлаа. Монгол айраг уугаад, бяслаг ихдээд маш гоё байлаа”
  • “Цагаан идээний соёл, ёс уламжлалаа дэлгэрэнгүй таниулж өгсөнд баярлалаа”
  • “Монгол соёлоос сонирхолтойгоор сурч болох маш гайхалтай үзэсгэлэн байна”
  • “Цагийг гайхалтай өнгөрөөх боломж олгосонд маш их баярлалаа”
  • “Би цагаа олсон гайхамшигтай зүйл мэдэж авсандаа талархаж байна.

Дотоодын жуулчдаас хамгийн их авсан саналууд:

  • “Тогоо нэрээд гал руу дээж цацаж үздэг, тараг бүрэхэд хэдэн литр сүүнд хэдэн гр тараг орж байгааг заах өгөх гэх мэтээр видеог сайжруулмаар байна”
  • “Хархорины өв соёл”-2 үзэсгэлэнг зохион байгуулсан нь тун сайшаалтай. Цаашид Өвөрхангайчуудын гайхамшигт модон хийц, сийлбэр бусад гайхамшигтай дурсгалын зүйлийг цуглуулж улам улам баяжуулаарай.
  • “Шимийг архийг орчин үеийн ундааны саванд хиймээргүй байна. Айраг нь Хотонт, Хужиртыг айраг байвал зүгээр шүү”
  • “Монгол үндэстнийхээ түүх соёл, тоглоом наадгай, цагаан идээ, ёс заншил зэргийг нэг дор харуулсан маш өндөр зохион байгуулалт сайтай сайхан төсөл хэрэгжүүлжээ. Монгол хүн болж төрсөндөө бахархах, бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө”
  • “Үзмэрийн тайлбараа монгол бичгээр бичээрэй” гэсэн санлуудыг ихээр бичсэн байв.
  • “Үйлчилж байгаа хүмүүс нь ижилхэн загвартай монгол хувцастай бол их гоё баймаар юм байна” зэрэг санал сэтгэгдэлүүд үлдээсэн байв.

 

 

 

 

 

ЗОЧИН

1069585
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
72
652
1850
7945
1069585
Таны IP: 54.224.100.134
Server Time: 2018-04-21 05:38:57

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • orkhonbook.jpg
  • IMG_5702.JPG
  • ertnii nuudelchin.jpg
  • melhii1.jpg
  • IMG_3538.JPG
  • il haad 1.JPG
  • 16-r shilen horgo 3.JPG
  • DSC02095.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • melhii3.jpg
  • img_1803.jpg
  • b7.jpg
  • Image 41.jpg
  • 20161103_142520.jpg
  • dugui2.jpg
  • 0.jpg
  • staff-c3.jpg
  •   1.png
  • DSC01910.JPG
  • IMG_0664.JPG
  • IMG_9789.jpg
  • il haad 6.JPG
  • b4.jpg
  • IMG_2566.JPG
  • IMG_5335.JPG
  • a8.jpg
  • tsetserleg1.jpg
  • b2.JPG
  • a5.jpg
  • img-c.jpg
  • 20161103_142149.jpg
  • IMG_0717.JPG
  • dugui7.jpg
  • IMG_6343.JPG
  • DSC02240.JPG
  • hurliin iy.jpg
  • Image 46.jpg
  • Abb.28.JPG
  • dugui8.jpg
  • IMG_5340.JPG
  • img_8741.jpg
  • 11111.jpg
  • IMG_3549.JPG
  • abb.17.jpg
  • top of the tuvkhun.jpg
  • Image 47.jpg
  • eh hel1.jpg
  • dejee.jpg
  • img_4078.jpg
  • IMG_5720.JPG
  • 1.png
  • dugui3.jpg
  • tsetserleg9.jpg
  • IMG_0670.JPG
  • arigboh-1.jpg
  • eh hel6.jpg
  • IMG_9668.JPG
  • jambal-1.jpg
  • galbinga-4.jpg
  • IMG_3488.JPG
  • tsetserleg14.jpg
  • muzei.jpg
  • 2.jpg
  • Image 44.jpg
  • dugui5.jpg
  • IMG_5343.JPG
  • IMG_20120624_121832.jpg
  • IMG_20120624_121855.jpg
  • IMG_5792.JPG
  • IMG_3478.JPG
  • melhii4.jpg
  • IMG_5722.JPG
  • b6.jpg
  • IMG_3558.JPG
  • edu16may 5.JPG
  • IMG_2462.JPG
  • eh hel9.jpg
  • zoos-1.jpg
  • IMG_0673.JPG
  • harhorum hot.jpg
  • 6.jpg
  • IMG_1688.JPG
  •   2.png
  • tsetserleg8.jpg
  • natsuki.png
  • IMG_5228.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • chinggis stone.jpg
  • img_9076.jpg
  • 1.jpg
  • ertnii uy.jpg
  • tsetserleg13.jpg
  • 02 Kharkhorin museum.jpg
  • img-3-3.jpg
  • img_2195.jpg
  • tsoo.jpg
  • a2.jpg
  • staff-c4.jpg
  • ger.jpg
  • eh hel4.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:    Тасалбарын үнэ /Ticket price:                        Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

 

Өвөл /Winter (X/1-IV/30

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

 

Зураг дарах /photo    

15000

 

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

      Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Б.Дэжидмаа Утас:99145544

Нягтлан бодогч- Ц.Чимэд Утас:70327810, 96040028

ЭША-ны ахлах ажилтан- Ж.Цамбагарав Утас:88006144

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808