Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгааны төсөл
/Хархорум музей, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргаа, Япон Улсын Нара Их Сургуулийн багш Нацуки Шимизү нар хамтран хэрэгжүүлэв./
Хархорум музей, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргаа, Япон Улсын Нара Их Сургуулийн багш Шимизү Нацуки хамтран “Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгаа”-ны төслийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлэв. Япон улсад соёлын өвийг хадгалах, хамгаалах сонгодог арга нь нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлах явдал байдаг байна. Энэ туршлагыг Монгол Улсад тэр дундаа Дэлхийн Өвд бүртгэгдсэн Орхоны Хөндийн бүс нутгийн иргэдийн дунд эхлэн хэрэгжүүлж буй нь төслийн онцлог юм. Төслийг 2015 онд Японы Тоёота компани сан (The TOYOTA Foundation), 2016 онд Японы Унивэрс сан (The Universe Foundation)-аас санхүүжүүлсэн юм.